SINCE 2002

Бидний тухай

24 жилийн турш өөрчлөгдөөгүй амт — гар аргаар бэлтгэсэн Монгол болон Европ хоол.

TIME OUT ресторан

2002 оноос хойш 24 жилийн турш амтаа хадгалсан Time Out ресторан. Монголд үйлдвэрлэсэн шинэхэн бүтээгдэхүүнээр гар аргаар, цэвэр органик соусаар амталсан Ази болон Европ хоолоор үйлчилдэг. Алдарт хуушуур, гурилтай шөл, котлетоороо таныг хүлээж байна.

We serve handmade Asian and European meals using fresh products grown in Mongolia. Try our signature handmade noodle soup or beef cutlet. Our regular customers commend our cooking with care, which takes advantage of seasonal organic ingredients — the favorite lunch and dinner spot for many Mongolian families.

Үүсгэн байгуулагч

Шагдаржав Гүрдорж

Шагдаржав Гүрдорж

Үүсгэн байгуулагч, тогооч / Founder & Chef

Ш. Гүрдоржийн санаачилгаар “Time Out” ресторан 2002 онд үүсгэн байгуулагдсан. Тэрээр 1958 онд Плехановын нэрэмжит Москва хотын Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийг нийтийн хоолны инженер технологич мэргэжлээр төгссөн Монголын анхны гурван мэргэжилтний нэг юм. Ш. Гүрдорж эрүүл хоол бэлдэх жор, технологийг шинэчлэн боловсруулж «Хүүхдийн хоол», «Ногоо жимсээр хийх хоол», «Сувиллын хоол» зэрэг ном зохиож, нийтийн хоолны салбарын шинэ түүхийг бүтээлцсэн нэгэн билээ.

Time Out restaurant was established in 2002 by Chef Gurdorj, one of the first Mongolian culinary professionals to graduate from the Plekhanov Moscow State Institute (1958) in culinary technology. He served state-level and distinguished guests, developed new recipes for healthy diets, and wrote books such as “Children’s Diet”, “Cooking with Vegetables & Fruit” and “Weaning Meals”. He is regarded as an influential figure in modern Mongolian culinary culture.

Бидний түүх

  • 2002

    Монголын анхны тогоочдын нэг Гүрдоржийн санаачилгаар Монгол хоолыг рестораны түвшинд үйлдвэрлэж үйлчлэх зорилгоор нээгдэв. Ясны шөлөнд болгосон гурилтай шөл, котлет нь бренд хоол болтлоо хөгжжээ.

    Opened to serve Mongolian meals such as our noodle mutton soup with bone broth and beef cutlets — now our signature dishes.

  • 2003

    Монголд үйлдвэрлэсэн шинэхэн бүтээгдэхүүнээр гар аргаар бэлтгэсэн Ази болон Европ хоолоор үйлчилж эхлэв.

    Started serving handmade Asian and European food using fresh Mongolian ingredients.

  • 2009

    Өргөтгөл хийж, 2-р давхарт классик орчинтой 50 хүний багтаамжтай заал ашиглалтад оров.

    Renovated and extended to the second floor with a classic 50-seat hall.

  • 2022

    20 жилийн тасралтгүй үйл ажиллагааныхаа ойг тэмдэглэв.

    Celebrated 20 years of cooking excellence and delivering happiness to countless Mongolian families.

  • 2026

    Restaurant Guru-гийн «Монголын шилдэг 100 ресторан»-д багтав.

    Listed among the top 100 restaurants in Mongolia by Restaurant Guru.

Манай үйлчилгээ

🎉 Хүлээн авалтТөрсөн өдөр, үсний найр, хосын болзоо, шинэ жил, цагаан сар зэрэг баяр ёслолын арга хэмжээ.
🍱 КейтерингХотод болон хөдөө орон нутагт 200 хүртэлх хүний хоол, зуушны явуулын үйлчилгээ (тохиролцож болох цэстэй).
☕ Цай, кофены үйлчилгээХурал зөвлөлгөөн, арга хэмжээнд 400 хүртэлх хүнд.
🛵 ХүргэлтОнлайнаар захиалж, хүргүүлэх эсвэл очиж авах боломжтой.
🧊 Хөлдөөсөн хоолБууз, банш, хуушуур, котлет зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүн.
🤝 Гэрээт үйлчилгээЖуулчны компаниуд, уул уурхайн компаниудад тогооч болон хоолны гэрээт үйлчилгээ.
🏛️ ОрчинТансаг, классик орчин, 6 ба 8 хүний 2 VIP өрөө, баар, хувцас солих өрөө, мэргэжлийн хөгжмийн аппаратур, машины зогсоол.

📍 СБД 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 7-1
📞 +976-11-317704 · ✉️ info@timeoutmn.com
🕒 Да–Лх 11:00–24:00 · Пү–Ба 10:00–24:00 · Бя 12:00–24:00 · Ня амарна

Сагсанд нэмэгдлээ

😊 Таны сагс одоогоор хоосон байна. Та манайхаар дахин зочлоорой!

Меню үзэх

No products in the cart.

0